Гал түймэр унтраах сайн дурын баг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-05 14:34:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант сумдад тус бүр 15 гишүүнтэй Гал түймэр унтраах сайн дурын баг байгуулсан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Аймгуудын төвөөс алслагдсан сумдад гал түймэр гарах болон бусад аюул, осол тохиолдох үед суурин газраас аврагчид очих хүртэл хугацаа алдаснаас гамшгийн нөхцөл байдал хүндрэн хүний амь нас, эд хөрөнгөнд аюул учрах эрсдэл нэмэгддэг байна. Тиймээс орон нутгийн иргэд гарын доорхи багаж хэрэгслийг ашиглан галыг шуурхай унтраах, тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Төв аймгийн Онцгой байдлын газраас олон нийтийн оролцоотой Гал түймэр унтраах багийг аймгийн Улаан Загалмайн хороотой хамтран Батсүмбэр, Жаргалант сумдад байгуулжээ. Гал унтраах сайн дурын багийн гишүүдийг хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгслээр ханган танхимын сургалтад хамруулж байгаа аж.

Ч.Ариунболд
Связанные новости