Улаанбаатарт 22-24 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-08-31 07:06:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 26-31 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр.  22-24 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Связанные новости