Мэргэжлийн ур чадвар гарган гэмт хэрэг илрүүлсэн цагдаа нарыг шагналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/577 дугаар тушаалаар Дээрэмдэх гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн албан хаагчдыг шагналаа.
Тодруулбал Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Т.Отгонбаярыг Нийслэлийн цагдаагийн газрын “Хүндэт тэмдэг”-ээр, мөн хэлтсийн хэв журмын ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдоржийг “Баярын бичиг”-ээр, хулгайлах гэмт хэрэг илрүүлсэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн дэслэгч Д.Эрдэнэ-Очир, цагдаагийн ахлах ахлагч Г.Зоригтбаатар, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Д.Хадбаатар нарыг Нийслэлийн цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр шагнаж урамшууллаа.
Шагнагдсан алба хаагчдыг Нийслэл цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан баяр хүргэж ажлын амжилт хүссэн юм.

Н.Туяа
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
5 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
5 дня
Ulaanbaatar