Улаанбаатарт 21-23 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-08-26 09:49:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн нутгаар 15-20 градус, Орхон-Сэлэнгийн саваар 12-17 градус, Говийн бүс нутаг болон Эхийн голын Баянбүрд орчмоор 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Связанные новости