“Despacito”клип Youtube-ийн хамгийн их хандалттай уран бүтээл болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-08-13 08:55:37
НЬЮ-ЙОРК. /АР/. Пуэрто-Рикогийн дуучин Дэдди Янки,, Луис Фонси нарын хамтын бүтээл болох “Despacito” дууны клип Youtube-ээр хүмүүс "хамгийн их үзсэн" клип боллоо.

Уг клипийг давхардсан тоогоор 3 тэрбум удаа үзсэн  байна. Ингэснээр энэ клип нь Америкийн рэппер Уиз Халифагийн “See You Again” болон Өмнөд Солонгосын рэппер PSY-ийн "Gangnam Style"-ийн өмнө бичигдлээ.

Энэ оны нэгдүгээр сард анх Youtube-д тавигдсан  “Despacito” нь ердөө долоон сарын дотор ийнхүү хамгийн их үзсэн бичлэг болсон байна. Клипийг өдөрт 15 сая удаа, секундэд 170 удаа үзэж байжээ.

https://www.youtube.com/watch?v=kJQP7kiw5Fk

Связанные новости