Япон хүүхдүүд замын хөдөлгөөнд соёлтой оролцоход багаасаа суралцаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ТОКИО. /JapanTimes/.Японы нийслэл Токио хотод оршдог Итабашигийн замын хөдөлгөөний парк өөрийн гэсэн онцлогтой. Хаа сайгүй замын түгжрэлтэй болсон энэ үед тус паркт зөвхөн хүүхдүүд л унадаг дугуй болон тоглоомон машин унах эрхтэй юм.
Таваас дээш насны хүүхдүүдэд унах дугуй, толгойн хамгаалалт зэргийг үнэгүй өгдөг бол таваас доош насны бяцхан хүүхдүүдийг хүлээн авдаг тусгай хэсэг ч бий гэнэ.
Энэ паркийг 1968 онд байгуулсан бөгөөд гол зорилго нь замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг хүүхэд багачуудад багаас нь зааж сургахад оршино.
Энэхүү паркийг хотын гудамжны жижигрүүлсэн хувилбар болгон тохижуулжээ.
Гэрлэн дохио, замын тэмдгүүд, тэр ч бүү хэл галт тэрэг зорчих зам хүртэл бий. Замын хөдөлгөөнийг зохицуулах үүрэгтэй "цагдаа" нар нь зам дээр тусламж хэрэгтэй хүүхдүүдэд туслах үүрэг гүйцэтгэдэг аж.

Г.Доржханд