“Google”-ийн ажилтан хүйсийн тэгш эрхгүй байна гэснийхээ төлөө халагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-08-08 14:07:03
НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн “Google”  компанийн удирдлага хүйсийн биологийн ялгаанаасаа болоод АНУ-д технологийн пүүсүүдийг толгойлох нь ховор байна гэж урьд өмнө нь мэдэгдэж байсан ажилтныг ажлаас нь халжээ. Энэ тухай даваа гарагт “Reuters” агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, “Google”-ийн техникийн мэргэжилтнээр ажиллаж байсан Жеймс Деймор ажлаасаа халагдсанаа баталжээ. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр компанийн ажилтнуудад албан зурвас тараасан нь удирдлагынх нь бухимдлыг төрүүлсэн байна. Уг зурваст “зарим талаар биологийн шалтгаанаар эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөр сонирхол, чадвартай байдаг” гэж бичжээ. Чухамхүү энэ шалтгааны улмаас технологийн пүүсүүдийн удирдлагуудын дунд эмэгтэй хүн цөөхөн байдаг байх гэсэн таамгийг Ж.Деймор тавьжээ.

“Google”-ийн удирдлага түүнийг “хүйсийн хоцрогдсон үзлийг дэвэргэсэн” гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан гэж мэдэгджээ. Компанийн албан ёсны төлөөлөгчид энэ нөхцөл байдлыг тайлбарлахаас татгалзсан байна.

“Reuters” агентлагт мөн “Google” компанийн Ерөнхий захирал Сундар Пичаи-гийн ажилтнуудынхаа дунд тараасан цахим захидал иржээ. Уг цахим захидалд Ж.Дейморын зурвасын зарим зүйлүүд тус компанид тогтсон дүрэм, журамд нийцэхгүй байгаа юм. Мөн Ж.Дейморын таамгууд нь түүний “хүйсийн хоцрогдсон үзлийнх нь” илэрхийлэл гэж С.Пичай үзжээ.
О.Барс 
Связанные новости