Гурилын үйлдвэрлэлд 108.0 мянган тонн буудай нийлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлсын хэмжээнд 211.3 мянган тонн үр тариа, үүнээс 200.0 мянган тонн буудай, 163.9 мянган тонн төмс, 71.6 мянган тонн хүнсний ногоо, 42.8 мянган тонн малын тэжээл, 21.0 мянган тонн тосны ургамал хураан авч, гурилын үйлдвэрлэлд 108.0 мянган тонн буудай нийлүүлжээ.
Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах мэдээ гарсан. Гэвч тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, 6 дугаар сард олон хоног үргэлжилсэн аагим халуун болж хөрсөн дээрх хамгийн их температур 60-64 градуст хүрч 18-27 хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан нь гангийн нөхцөлийг үүсгэсний зэрэгцээ 08.12-09. 20-ийг хүртэл тариалангийн бүс нутгаар нэлээд хэмжээний хур тунадас орж, дулаан байсан нь тариа хэнзлэх, хог ургамал их хэмжээгээр түрж ургах нөхцөл бий болгосон хэмээн албаныхан мэдэгдлээ.