Ц.Хэнз: Барилгыг буулгах талаар НМХГ-аас албан ёсны шийдвэр ирүүлээгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн газрын албанаас Сүхбаатарын талбайн баруун талд гэрэл зураг авах, угаах үйлчилгээ эрхэлдэг иргэн Ц.Хэнзийн газрыг чөлөөлөх үйл ажиллагаа явуулах үед иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа.
НМХГ-аас иргэн Ц.Хэнзийн үйл ажиллагаа явуулж буй сендвичен барилгыг зөвшөөрөлгүй барьсан байна хэмээн үзэж өнгөрсөн сарын 31-нд буулгах албан шаардлага хүргүүлсэн байна. Гэвч иргэн Ц.Хэнз нь шаардлагыг хүлээн аваагүй тул өнөөдөр албадан буулгах болсон гэдгийг Нийслэлийн газрын албаныхан тайлбарлав.
Иргэн Г.Хэнз нь тус газарт гэрэл зураг угаах үйлчилгээ эрхлээд 29 жил болж байгаа аж. Тэрбээр, “Би хоёр жилийн өмнө өөрийн эзэмшлийн газрын хажууд байрлах хоосон зайд сендвичэн хавтангаар обьект барьсан юм. Гэвч Нийслэлийн газрын албанаас энэхүү барилгыг албадан буулгах оролдлого хийж байна. НМХГ-аас энэ барилгыг буулгах талаар бидэнд албан ёсны шийдвэр ирүүлээгүй. Албан ёсны шийдвэрээ танилцуулах хүртэл энэ барилгыг буулгахыг эсэргүүцэх болно” гэлээ.
Энэ үеэр Нийслэлийн газрын албаны мэргэжилтнүүд иргэн Ц.Хэнзэд НМХГ болон бусад холбогдох байгууллагуудын шийдвэрийг танилцуулахаар Хангарди ордон руу авч явснаар барилгыг буулгах үйл ажиллгаа түр хугацаагаар зогсоод байна.

Ч.Ариунболд