АТГ 285 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар (АТГ) өнгөрсөн сарын 16-28-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 387 иргэний урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.
Үүнээс 285 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Хянасан мэдүүлгүүдээс 241 нь ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бол 19-ийг нь хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан байна. Харин 24 иргэн ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц, нэг нэр дэвшигч илт ашиг сонирхлын зөрчил үүссэн байсныг илрүүлжээ.
Тухайлбал, УБТЗ ХНН-ийн Зам засварын машинт станцын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Лхагвадорж, Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Бат-Эрдэнэ, Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ц.Төгсөө нарыг ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх хувийг ЦЕГ, ОБЕГ, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлжээ.

Ч.Ариунболд