Зургаан аймгийн нутаг түймэртэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Нарийны гол” гэдэг газар гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 24 хүн, хоёр техник хэрэгсэлтэй ажиллаж, бүрэн унтраан багийн Засаг дарга, Байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ.
Одоогийн байдлаар Архангай, Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан, Булган нийт 6 аймгийн хэд хэдэн сумын нутаг дэвсгэрт түймэртэй байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэдийн иргэдтэй хамтран ажиллаж байгаа аж.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Тайлч” гэдэг газар гарсан түймрийг энэ сарын 28-нд тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн бөгөөд орон нутгийн 4 иргэн цурмыг манаж байна.
Б.Туул