Эрүүгийн 93 хэрэгт мөрдөн байцаалт явуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-08-01 10:10:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар (АТГ) өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 25 гомдол мэдээллийг шалгасан байна.

Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бол нэгийг прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 93 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор нийт 90 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Ч.Ариунболд
Связанные новости