Ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-31 12:36:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас ОБЕГ-т ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 01-04-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байгаа аж .

Тиймээс ОБЕГ-аас гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон анхааруулж байна.
 
Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллага зугаалгаар явахдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гол усны ойролцоо аялахгүй байхыг анхаарууав. Мөн гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарамаар зорчих, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг зөвлөв.

Ч.Ариунболд

Связанные новости