Монгол-Оросын өмгөөлөгчид спортоор өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-07-29 14:46:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Оросын өмгөөлөгчдийн спортын наадам "Resort World Terelj Hotel" амралтын газарт болж байна.

Тус наадамд Сибирийн тойргийн 230, Монголын 80, нийт 300 гаруй өмгөөлөгч оролцож байгаа бөгөөд наадам энэ сарын 28-30-ны өдрүүд үргэлжлэх юм. Оролцогчид хөл бөмбөг, гар бөмбөг, шатар, буухиа зэрэг 7 төрлөөр авхаалж самбаа, ур чадвараа сорьж байна. 

Үүний зэрэгцээ "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онол практик" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр мөн амралтын газар болж буй. Бага хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн судлаачид оролцож, тогтоосон сэдвийн хүрээнд 6 илтгэл хэлэлцүүлэх юм.
 
Уг арга хэмжээ 2012 оноос хойш тасралтгүй зохиогдож ирсэн ба манай улсад анх удаа болж байгаа аж.
Б.Туул

Связанные новости