Гадаад паспортыг шинэчлэх юм байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУБЕГ-аас иргэдийн гадаад паспортыг ирэх оноос шинэчлэхээр болсныг лавлахад уг мэдээллийг үнэн гэсэн хариу өглөө.
Гадаад паспортыг шинэчлэхдээ иргэдийн одоогийн хэрэглэж байгааг нь хүчингүй болгож солихгүй. Харин паспортын хугацаа дуусвал солихдоо тусгай чип, нууцлалтай болгон шинэчилж үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ гэж УБЕГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн хэллээ. Монголчууд анх 1935 оноос албан ёсны гадаад паспорт ашиглаж эхэлсэн түүхтэй юм. Энэ хугацаанд гадаад паспортын загвар цөөнгүй өөрчлөгдсөн боловч өндөр нууцлалтай, тусгай чиптэй байсангүй. Одоогийн шинэчлэлээр ийм өөрчлөлт хийх аж.
Ж.Батсайхан
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
15 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
19 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день