2018 оны “Евровидение” Лиссабонд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-07-26 14:14:13
ЛИССАБОН./TASS/. “Евровидение” олон улсын дууны уралдаан 2018 онд Португалын нийслэл Лиссабон хотод болно гэж тус уралдаант шалгаруулалтын албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд дурджээ.

Лиссабоноос гадна Португалын Гимарайнш, Гондомар, Фару, Санта-Мария-да-Фейра хотууд дууны уралдааныг зохион байгуулахын эрхийн төлөө өрсөлдсөн байна.

Анхнаасаа л Radio e Televisão de Portugal (RTP) төрийн мэдлийн телевизийн компани уг  арга хэмжээг нийслэл хотод явуулна гэж зарлаж байсан боловч дараа нь өөр бусад хувилбаруудыг авч үзэхээр шийдвэрлэжээ.

Дууны уралдааны хагас шигшээ тоглолт 5 дугаар сарын 8-10-нд болох бол шигшээ уралдаан 5 дугаар сарын 12-нд болох ажээ.

“Евровидение-2017”-д Португалын оролцогч Сальвадор Собрала түрүүлсэн учраас Португал улс уг уралдааныг нутаг дэвсгэртээ зохион байгуулах эрхтэй болсон юм.
О.Барс 

 

 

Связанные новости