Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно

ЛАВЛАГАА
mn_tuul@montsame.mn
2017-07-23 12:41:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2017 оны 07 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд , төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 31-36 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 25-27 градус дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Связанные новости