Своп хэлцлийн саналыг Монголбанк 100 хувь биелүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1990.00-1993.60 төгрөгийн ханшаар 26.1 сая ам.доллар, 313.05-314.32 төгрөгийн ханшаар 73.7 сая юань худалдан авах санал ирүүлжээ.
Харин Монголбанк 1992.15 төгрөгийн ханшаар 11.0 сая ам.доллар, 314.00 төгрөгийн ханшаар 38.5 сая юань нийлүүлэв. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн, 5.375 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн саналыг Монголбанк 100 хувь биелүүлэв.