Орос хариу арга хэмжээ авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Sputnik/. АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем Европт байршихаас сэргийлж, хариу арга хэмжээ авах төсөл хэрэгжиж байна гэж Оросын “Радио-электрон технологид анхаарал хандуулах” инженерийн байгууллагын ерөнхий зохион бүтээгч Юрий Мажевски хэлжээ.
Оросын хилийн ойролцоо АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байршвал хариу барих хэрэг гарах талаар Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев хэлж байжээ.
Дэлхий даяар халдлагын хардлага төрүүлдэг, АНУ-ын хэрээс хэтэрсэн номлолоос үүдэн хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрлээ гэж Мажевски үзэж байна. Уг төсөл нь өндөр үзүүлэлттэй хамгаалалтын хэрэгсэл зохион бүтээж, хэрэглэхэд бэлэн байна.
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ Европт туршсан бөгөөд энэ нь шинэ зэвсгийн үе эхэлж буйн дохио байж болох юм.
Газар нутгаа баллистик пуужингаас хамгаалах зориулалттай пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем зохион бүтээх АНУ-ын төлөвлөгөө Орос-АНУ-ын харилцаанд гардаг томоохон асуудлуудын нэг билээ.
Европ дахь пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем Оросын эсрэг чиглээгүй гэж АНУ-ын холбогдох удирдлагууд хэдэнтээ илэрхийлсэн юм. Гэвч уг асуудлаар хууль ёсны, заавал дагаж биелүүлэх гэрээнд гарын үсэг зурахыг Москва шаарджээ.
Х.Аминаа