Доктор Б.Энхболд олон улсын IF бүхий сэтгүүлд өгүүлэл нийтлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Б.Энхболдын “БНСУ дахь цагаач Монголчууд ба уугуул Монголчуудын цагдаад итгэх хандлага: үзэл баримтлалын харьцуулсан судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл 2017 оны тавдугаар сард “Хууль, шүүх засаглал ба гэмт хэрэг” олон улсын импакт, фактор бүхий сэтгүүлд нийтлэгджээ.
Түүний эрдэм шинжилгээний өгүүлэл тус сэтгүүлд нийтлэгдсэнээр Монгол Улс цагдаа судлалын чиглэлээр Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудаас өндөр хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсэн зургаа дахь улс, Монгол Улсын хууль зүйн салбарыг төлөөлөх анхны бүтээл болсноороо онцлогтой.
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэл нь ХСИС-ийн нэрээр байршиж дэлхийн олон орны эрдэмтэн, судлаачдын хандалтыг авч буй нь манай их сургуулийн нэр хүнд олон улсын тавцанд танигдаж, эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түвшинг илэрхийлэх чухал үзүүлэлт болоод байна.
“Хууль, шүүх засаглал ба гэмт хэрэг” хэмээх энэхүү олон улсын сэтгүүлийг ИБУИНВУ-ын Лондонгийн их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны профессорын багаас 1973 оноос эрхлэн гаргаж эхэлжээ. Өдгөө нийт 69 дугаарыг нийтийн хүртээл болгоод буй тус сэтгүүлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид бүтээлээ нийтлүүлдэг байна. Тус сэтгүүл нь жилд 70000 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл нийтэлж, гурван сая орчим судлаач зочилдог дэлхийн хамгийн том цахим номын сан болох “Elsevier.com” системд холбогдсон, шинжлэх ухааны салбарт ишлэл авах эрхтэй олон улсын IF бүхий томоохон цахим сэтгүүлийн нэг юм

Ж.Болор