Албан хаагчиддаа зөрчлийн хуулиар сургалт хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчиддаа зөрчлийн хуулийн үзэл баримтлал, өөрчлөлт, уялдаа холбоо, шинэ зохицуулалтын талаар мэдлэг олгох сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
УИХ-аар шинэчлэн баталсан Зөрчлийн тухай хууль ирэх 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан уг хуулийн үзэл баримтлал, өөрчлөлт, уялдаа холбоо, шинэлэг зохицуулалтын талаар мэдлэг олгохоор энэ сургалтыг хийжээ. Сургалтыг тус газрын Хяналт шалгалтын газраас зохион байгуулсан бөгөөд 20 гаруй хяналтын улсын байцаагч хамрав.
Ийнхүү сургалт зохион байгуулснаар хууль сахиулах чиг үүрэг бүхий төрийн албан хаагчид шинээр дагаж мөрдөж буй хуулиудыг нэг мөр ойлгож, иргэдэд таниулан сурталчлах, иргэдийн хуулиар олгогдсон эрх, ашгийг хамгаалж, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм гэж тус газраас мэдээллээ.

Ж.Батсайхан