Зургадугаар сарын 26-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-06-26 08:44:11
07.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль орон даяар эхэлнэ.

08.40 цагт УБОӨЕГ-аас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Ардчиллын өргөөнд АН-ын дарга С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13.00, 18.00 болон 23.00 цагт СЕХ-ноос өөрийн байрандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирцийн талаар мэдээлэл хийнэ.

Төрийн өндөрлөгүүдийн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх хуваарь

09.20 цагт УИХ-ын дарга М.Энхболд 23-р дунд сургуулийн байранд санал өгнө.

11.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга Сансарын клонкийн урд байрлах 48 дугаар сургуулийн байранд санал өгнө.

11.40 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Оросын 3 дугаар сургуулийн байранд санал өгнө. 

12.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар БЗД-ийн 84-р сургуулийн байранд санал өгнө.

13.00 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Номноо” хотхонд байрлах 1731-р хэсэгт санал өгнө.
Связанные новости