“Буянт-Ухаа 2” хороололд 240 хүүхэд цэцэрлэгтэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо "Буянт-Ухаа 2" хороололд 240 хүүхдийн улсын 250 дугаар цэцэрлэгийн нээлт өнөөдөр боллоо.
Тус цэцэрлэг нь 48х27 метр хэмжээтэй, нийт 2074.8 мКв талбайтай, цутгамал төмөр бетон каркастай, 120 мм өнгөлгөөний тоосгон ханатай, 100 мм чулуун хөвөн хавтан, 360 мм хөнгөн блокон ханатай, хуйлмал хавтгай дээвэртэй, зоорь бүхий хоёр давхар барилга юм.
Барилгын зоорийн давхарт дулаан, цахилгаан, угаалгын өрөө, заах аргын кабинет байрлах бол нэгдүгээр давхарт бага, дунд бүлгийн тав, унтлагын таван өрөө, хувцас солих, эмчийн үзлэг, ариун цэвэр, түр хэвтүүлэн эмчлэх өрөө, агуулах, гал тогоо байрлах юм.
Харин хоёрдугаар давхарт ахлах, дунд бүлгийн 5, унтлагын 5 өрөө, хувцас солих, эрхлэгч, аж ахуй, ариун цэвэр, дуу бүжиг, багш, ажилчдын өрөө байрлахаар зохион байгуулжээ.

Ж.Болор