Зургадугаар сарын 22-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-06-22 08:49:03
06.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд BBC Cardiff Singer of the World тэмцээний “The Song Prize” төрөлд тэргүүлсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо ирнэ.

09.30 цагт Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

10.00 цагт УУХҮЯ-нд эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдлыг хангах хүрээнд оролцогч талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

10.00 цагт Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шав тавина. Жуковын музейн баруун талд. Утас:99990495

10.30 цагт Төрийн ордонд АН-ын дарга С.Эрдэнэ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Баянгол дүүрэгт 60 ортой Ахмад настны болон 60 ортой хүүхдийн эмнэлгийн нээлт болно. Утас: 99264035, 99990495

11.40 цагт Баянбүрдийн тойргийн зүүн талд Ногоон нуур орчмын 1000 айлын орон сууцны хотхоны шав тавих ёслол болно.

11.40 цагт БСШУСЯ-нд дэлхийд нэр алдраа цуурайтуулсан дуучин, МУГЖ Г.Ариунбаатарыг БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар хүлээн авч, баяр хүргэнэ. 

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хар тамхины эсрэг эцэг эхчүүдийн нэгдсэн холбооноос “Хүү нь ухаарсан аян”-ы талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт "Камержуулалт" болзолт уралдаанд шалгарсан хороо, СӨХ, Хөршийн хяналтын бүлэг, Засаг дарга, цагдаагийн алба хаагч, иргэдэд шагнал гардуулна.

14.00 цагт Үл хөдлөх хөрөнгийн "REAL ESTATE ФОРУМ 2017" МҮХАҮТ-д болно.

Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Дархан-Уул аймгийн хувьчлагдсан барилгуудын талаар орон нутгийн иргэд мэдээлэл хийнэ.

11.30 цагт "Хөвсгөл нутгаа хамгаалъя" ТББ-аас Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын төслийн талаар мэдээлэл хийнэ.
Связанные новости