114 цогцсыг эх нутагт нь авчирчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Sputnik/. Иргэний агаарын тээврийн “The Airbus 321” нисэх онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг ачсан эхний онгоц Египетээс Санкт-Петрбургт ирсэн байна.
“Когалымавиа” агаарын тээврийн компанийн сүйрсэн онгоцны ослоор амь үрэгдсэн 224 хүний 114 цогцсыг тээсэн “EMERCOM Il-76” нисэх онгоц Санкт-Петербург хотод буусан тухай Оросын Онцгой байдлын дэд сайд Владимир Степанов мэдээлсэн байна.
Цогцсыг хэн болохыг тодорхойлохоор 200 гаруй ДНХ-ийн сорьцыг зорчигчдын гэр бүл, хамаатнуудаас цуглуулаад байгаа юм. Цогцос тодорхойлох ажлын бэлтгэлийг бүрэн хангасан хэмээн Оросын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Х.Аминаа
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня