Зургадугаар сарын 14-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-06-14 08:29:50
09.00 цагт Blue sky зочид буудалд "Хуульчдын форум-2017" болно.

09.30 цагт Нийслэлийн хүн амын ус хангамж ариутгах татуургын системийг боловсронгуй болгох цаашид тогтвортой хөгжүүлэх хэлэлцүүлэг Хангарьд ордоны 14 давхарт болно.

10.00 цагт Нэрт ваар урлаач  Канэко Харүхикогийн “Аз жаргалын цэнхэр хана” бүтээлийн нээлтийн ёслол Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд МУЗН-ээс Дэлхийн донорын өдрийг тэмдэглэнэ.

11.30 цагт Сонгинохайрхан дүүргийн 25, 26 дугаар хороодод БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барих 920 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургуулийн барилгын шав тавих ёслол болно. Утас: 99010499

12.00 цагт Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн Эрдмийн ерөнхий шалгалт орон даяар эхэлнэ.

14.00 цагт АСЕМ Велла Цогцолборт "Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэх үзүүлэх" төслийн хаалтын арга хэмжээ болно.

15.00 цагт БНТУ-ын Элчин сайдын өргөөнд “Монгол, Боливийн гар урлалын үзэсгэлэн”-гийн нээлт болно.
Связанные новости