Зургадугаар сарын 12-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-06-12 08:46:16
УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

07.30 цагт МҮХАҮТ-д төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилго бүхий "Business breakfast" уулзалтад Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-с нэр дэвшигч М.Энхболд оролцоно.

10.00 цагт “Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн нээлт Сүхбаатарын талбайд болно.

10.00 цагт Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх” хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн 3 дахь удаагийн хурал Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт болно.

11.00 цагт   Сонгинохайрхан зорчигч тээврийн төвд “Автотээврийн үндэсний төв”, “Монгол шуудан” хамтран хэрэгжүүлэх “ГАРААС ГАРТ - ХААЛГАНААС ХААЛГАНД” шинэ үйлчилгээний нээлт болно.

12.00 цагт “Дэлхийн шилдэг Их дээд сургуулиудад суралцацгаая” нээлттэй өдөрлөг Peace Tower-ийн 16 давхарт болно.

16.00 цагт ГХЯ-нд “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын дамжин өнгөрөх тээврийн тухай хоёр талт хэлэлцээрүүд: Үр ашиг ба саад тотгор - Энэтхэг-Балба улсын жишээ” сэдэвт судалгааны тайлан танилцуулна.

19.00 цагт Улсын филармонид Австрийн удирдаач ноён Маттиас Флецбергер Монгол Улсын Филармонийг удирдан тоглуулна.
Связанные новости