Зургадугаар сарын 07-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-06-07 08:41:13
09.30 цагт МУБИС-ийн А байранд Японы Нагоя Их сургуулийн эрдэмтэн, профессоруудын дэмжлэгтэй байгуулсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн үйл ажиллагааг танилцуулна.

10.00 цагт Туушин зочид буудалд “Азийн их сургуулиудын зургадугаар чуулган”-ы нээлт болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Сангийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно.

11.30 цагт ГХЯ-нд “2017 JCI ASPAC УЛААНБААТАР” чуулга уулзалтын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт ХХААХҮЯ-нд малын өвчлөл, вакцинжуулалт, мал төллөлт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт АН-ын Мэдээлэл сурталчилгааны төвд тус намын Нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
Связанные новости