Катарын хааны гэр бүлийнхнийг суллахын тулд террористуудад 1 тэрбум доллар төлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-06 08:46:48
МОСКВА./TASS/. Иракт барьцаалагдсан хааны гэр бүлийн гишүүдийг суллан авахын тулд Катар улсын эрх баригчид 4 дүгээр сард террорист бүлэглэлийн зэвсэгт этгээдүүдэд ойролцоогоор 1 тэрбум доллар шилжүүлжээ. Энэ тухай даваа гарагт Financial Times сонин Катарын Засгийн газар болон армийн командлалд ойр эх сурвалжуудын ярьсныг иш татан мэдээлсэн байна.

Тус сонинд бичсэнээр, Иракийн өмнөд нутагт  шонхрын ав хийхээр явж байгаад террористуудын барьцаанд орсон хааны гэр бүлийн 26 гишүүнийг Катарын эрх баригчид барьцааны мөнгө төлж суллажээ. Түүнээс гадна, уг мөнгийг Сирид зэвсэгт этгээдүүдийн барьцаалсан 50 хүнийг суллан суллахын тулд шилжүүлсэн байна. Барьцааны мөнгийг “Аль-Каида”-тай холбоотой террорист бүлэглэлд өгчээ.
О.Барс 

 



Связанные новости