Улаанбаатарт 17-19 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-06-06 08:43:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно.

Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.  Сэрүүсч Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулс, Онон, Улз голын сав нутгаар 13-18 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул,Тэрэлж, Хараа, Ерөө голын сав газар,  Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус,  Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдрөөс сэрүүсч 17-19 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Связанные новости