Зургаан сая хятад жуулчин Европ руу аялна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-05 06:48:45
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын хамгийн том онлайн аялал жуулчлалын “Ctrip” сайтаас “2017-2018 онд Европ руу аялж буй Хятад иргэдийн судалгаа”-г гаргажээ.
 
Судалгаанд дурдсанаар, Европ-Хятадын “Аялал жуулчлалын жил” болж буйтай холбогдуулан сая сая жуулчин Европ руу аялж байгаа бөгөөд энэ жилийн хувьд 5.5-6 сая жуулчин аялна. Эдгээр жуулчид аялалдаа дунджаар 25 мянган юань буюу 8.8 сая төгрөг зарцуулна гэсэн тооцоо гарсан байна .Улмаар 2018 онд жуулчдын аялалд зарцуулах нийт дүн 150 тэрбум юаньд хүрэх төдийгүй эл дүнгийн 50-аас дээшхи хувийг Европын тухайн газарт худалдаа хийхэд зарцуулна гэсэн тооцоо гарчээ.

БНХАУ-ын жуулчид хамгийн их аялж буй орнуудаар Унгар, Шри Ланка, Итали, Шинэ Зеланд, Турк, Египет, АНЭУ, Герман, Испани, Франц зэрэг улс тодорсон байна. Эхний 10 байранд Европын зургаан орон багтаж байгаа бөгөөд Унгар улс нийт аялагчдын  тав орчим хувиар нэгдүгээрт жагсчээ.

/Бээжин хот/ А.Анхбаяр
Связанные новости