Улаанбаатарт 19-21 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-06-01 07:46:16
 Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нутгийн төв хэсгээр үүлэрхэг,  бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын   нутгийн зарим газар,  зүүн аймгуудын нутгийн  баруун хэсгээр  бороо орно.

Салхи баруун  аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, бусад нутгаар зарим үед секундэд түр зуур 18-20 метр  хүрч говь тал, хээрийн нутгаар  шороон шуурга шуурна.  Нутгийн хойд хэсгээр сэрүүсч  Дархадын хотгороор 13-18 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.    
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн  бороо орно. Салхи зүүн  өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 19-21 градус дулаан байна. Үдээс хойш сэрүүснэ.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 21 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө.
Связанные новости