Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-05-28 09:23:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Аргын тооллын 5 сарын 28, Адъяа гараг. Билгийн тооллын 3, Хэрцгий охин одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
 
Связанные новости