Ерөнхийлөгч Георгий Маргвелашвилид ИЖБ-ээ барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Гүрж Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга Гүрж Улсын Ерөнхийлөгч Георгий Маргвелашвилид 5 дугаар сарын 24-нд итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд Л.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Гүрж Улсын Ерөнхийлөгч Георгий Маргвелашвилид уламжлаад, Монгол Улс, Гүрж Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.