БНХАУ-д 6 тэрбум юанийн мах нийлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-28 18:40:31

“Монгол-Хятадын анхдугаар экспо”-гоор  хоёр улс 6 тэрбум юанийн мах нийлүүлэх гэрээ байгуулсан байна.  

Энэ үеэр  Монголын 12 компани түншээ олж, хамтын ажиллагааны санамж бичигт  гарын үсэг зурсан хэмээн ХХААЯ –наас мэдэгдлээ. Тодруулбал “Дархан мийт фүүд” ХХК “Өвөр Монголын Руйшинъ юань хүнсний корпораци”-тай үхэр, хонины мах  нийлүүлэхээр, “Хөвсгөл мах маркет” ХХК  Тянь-Жиний Олон улсын худалдааны төвтэй “Мах нийлүүлэх хамтын ажиллагааны” , “Эрдмийт” ХХК  “Oriental Wan Qiл” компанитай үхэр, адууны мах нийлүүлэх, “Цаглашгүй ганга” ХХК,  “Хөвсгөл мах маркет” ХХК “Менд Ди” компанитай хонь, үхрийн мах нийлүүлэх 5 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Мөн “Kayser Fleisher” ХХК Өвөрмонголын тариалан, МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнтэй махны чиглэлийн хонины аж ахуйн ашиг шимийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологи, инноваци нэвтрүүлэх, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна.

Б.Заяа

Связанные новости