Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-05-18 08:24:20
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 19,20-нд говь талын нутгаар  хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
 
2017 оны 05 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, Бусад нутгаар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн хойд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч 18-20 хэм дулаан байна.
Связанные новости