Улаанбаатарт 26-28 хэм дулаан
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.
Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Увс нуур, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 26-28 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.