Улаанбаатарт 19-21 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-05-13 08:26:57

  Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус, говийн бүсийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Связанные новости