Улаанбаатарт 10-12 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-05-11 06:47:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
 Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 25-30 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна.
 
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Связанные новости