Орон нутагт шинээр байгуулах ББСБ-ын хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-05-10 17:25:28
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар  19 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
 Тодруулбал орон нутагт шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 600.0 сая төгрөг, бусад аймаг сумдад 200.0 сая төгрөг байхаар тогтоолоо.  Орон нутагт ажиллаж буй ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, 2021 оны хоёрдугаар сар гэхэд энэ хэмжээнд хүргэх юм байна.

Мөн хурлаар хорооны “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны журам” болон “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-уудад өөрчлөлт оруулж, уг зах зээлд оролцогчдыг үйл ажиллагааны ангилалгүй болголоо.
 

Б.Заяа 
Связанные новости