"Дархан хүнс” компанийн ханш 9.5 хувиар унав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-05-10 16:24:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 42 228 ширхэг хувьцаа арилжсанаас таван компанийн хувьцааны ханш өссөн байна.

Тодруулбал 12  компанийн хувьцааны ханш буурсан  бол 5  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “АПУ"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 5.42 хувиар өссөн бол "Дархан хүнс” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.5 хувиар унажээ. 

Мөн өдөр "MSE ALL" индекс 830.56 нэгж болж 1.5 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 443 тэрбум 720 сая 290 302 төгрөгтэй тэнцэв.  
 

 Б.Заяа

Связанные новости