ТБҮЦ-ны үлдэгдэл 1449.6 тэрбум төгрөгт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-05-09 16:39:26
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголбанк нэг долоо хоногтой 592.6 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0 хувийн ЖДХ-ээр арилжааллаа.

Ингэснээр тавдугаар сарын 08-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1449.6 тэрбум төгрөг болсон байна. 
 
Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд Банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.

Улмаар уг үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд эл бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
Связанные новости