Шүүхийнхэнд иргэн Х.Рагчаа талалрхал илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Говь-Алтай аймгийн иргэн Х.Рагчаа шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлэв. Тэрбээр "Би Говь-Алтай аймагт амьдардаг. Налайх дүүргийн хоёр иргэнээс нийт 11.320.000 төгрөгийн авлагатай.Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Өргөдлөө хэрхэн гаргах талаар мэдээлэл лавлагааны мэргэжилтнээс лавлахад намайг хүндэтгэн хүлээн авч миний өргөдөл материалын бүрдүүлэлтийг шалгаж үзээд Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар танилцуулсан. Ингээд би эвлэрүүлэн зуучлалыг сонгож өргөдлөө гаргасан. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа нь уг маргааныг ажлын хоёр хоногт багтаан түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд шийдвэрлэж өгсөнд талархаж байна.Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа болон тухайн шүүхэд ажиллаж байгаа нийт шүүгч, ажилтнуудад ажлын өндөр амжилт хүсье” гэжээ хэмээн Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээллээ.
Ж.Батсайхан