Улаанбаатарт 17-19 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-05-06 10:12:50
Өнөө маргаашдаа цаг агаар тогтуун дулаахан байна. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд  5-10 метр,  говь талын нутгаар секундэд  7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна.  Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүс нутаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Связанные новости