Тавдугаар сарын 04-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-05-04 08:37:41
УИХ-ын чуулган хуралдана.

09.30 цагт "Хотын хөгжил Шинжлэх ухаан технологи" олон улсын бага хурлын нээлт Шангри-Ла зочид буудлын Их танхимд болно.

10.00 цагт Улаанбаатар дулааны сүлжээ компанийн байранд МХЕГ-аас барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулна.

11.00 цагт Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийтийн Тээврийн газрын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд болно.

11.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч мэдээлэл хийнэ.
 
12.00 цагт Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд Ардчилсан намын бүх гишүүдийн санал асуулгын дүнг танилцуулна.

13.00 цагт Монголын Уран зургийн галерейд Эко сургууль хөтөлбөрийн "Хүрэл гэрэгэ өргөмжлөл" гардуулах ёслол болно.

13.00 цагт “Live Conference Center”-ийн хэвлэлийн хурлын танхимд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн гомдлоор нэр бүхий сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар мэдээлэл хийнэ. Утас: 8001-1550, 9527-3991

14.00 цагт Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд "Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнолын баталгаа” сэдэвт эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал болно.

18.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд "Баян-Өлгий аймгийн бага дунд боловсорлын өнөөгийн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт МҮОХ-ноос шинэчилсэн бүтэц болон үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол Улсын Төрийн шагналт, академич Ц.Тойвгоо агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах Шатрын тэмцээний талаар ШУА, Монголын шатрын холбооноос мэдээлэл хийнэ.

12.30 цагт Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуульд үүсээд буй нөхцөл байдлын талаар эцэг эхчүүд мэдээлэл хийнэ.
Связанные новости