Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-04-28 07:48:33

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 11-16 хэм, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 22-24 хэм дулаан байна.

Связанные новости