Талибуудын халдлагатай холбогдуулан Афганистаны Батлан хамгаалахын сайдыг огцруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАБУЛ. /ВВС/. Лалын босогчдын “Талибан” хөдөлгөөнийхөн халдлага үйлдэн олон арван цэргийн аминд хүрсэнтэй холбогдуулан Афганистаны Батлан хамгаалахын сайд болон Жанжин штабын даргыг огцруулжээ.
Энэ тухай Афганистаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдэгдлээ.
Афганистаны хойд нутгийн Мазар-е-Шариф хотоос холгүй орших цэргийн хуаран руу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт талибууд халдсан байна.
Цэргийн дүрэмт хувцас өмссөн талибууд баасан гарагт цэргийн баазын сүмд мөргөл үйлдэж байсан цэргүүд болон цайны газарт байсан хүмүүс руу зэвсэглэн халджээ.
Яг хэдэн хүн амь үрэгдсэн нь тодорхойгүй байна.
Тус улсын БХЯ “халдлагын улмаас 100 гаруй хүн амь үрэгдэж, шархадсан” гэсэн мэдээлэл өгсөн юм. Харин нүдээр харсан гэрчийн ярьснаар, тэнд 165 хүний цогцос байжээ.
Амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэн ням гарагт тус улс орон даяар гашуудал зарласан байна.

Г.Доржханд