Хатгал тосгоны ЗДТГ-ын байранд гал гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өчигдөр буюу 4 дүгээр сарын 20-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны ЗДТГ-ын байр шатжээ.
Хатгал тосгон нь аймгийн төвөөс 101 км-ын зайтай. Галын дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 ангийн 13 албан хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 75 хүн, гурван автомашинтайгаар ажиллан гал түймрийг бүрэн унтраажээ.
Энэ үеэр хүний эрүүл мэнд, амь нас хохирсон асуудал гараагүй. Одоогоор гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа аж.
Б.Туул