Евроатом-аас гарна гэдгээ Их Британи улс Европын Холбоонд мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН./TASS/. Их Британи улс Европын цөмийн эрчим хүчний нийгэмлэг буюу Евратом-аас гарна гэдгээ Европын Холбооны эрх баригчдад мэдэгджээ. Энэ тухай Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй-гээс Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Туск-д илгээсэн захидалдаа дурдсан байна.
Уг захидлын агуулгыг Их Британийн Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газраас олон нийтэд толилуулжээ.
“Энэхүү баримт бичгээр би Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улс нь Европын цөмийн эрчим хүчний нийгэмлэгээс гарах гэж буйг Европын Зөвлөлд мэдэгдэж байна” гэж уг захидалд өгүүлжээ.
Их Британийн Засгийн газрын тэргүүн захидалд тайлбарлахдаа "тус шийдвэрийг ЕХ-ны тухай Лиссабоны гэрээний 50 дугаар зүйл, Евроатомыг үүсгэн байгуулах тухай гэрээний 106а зүйлд үндэслэн гаргасан" гэжээ.
О.Барс