Цахим хэлбэрээр бүтээгдэхүүн худалдан авахдаа хуулийн дагуу гэрээ байгуулахыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас цахим хэлбэрээр бараа бүтээгдэхүүн худалдан авах, мөнгө гуйвуулахдаа хүлээн авагч компанитайгаа хуулийн дагуу гэрээ байгуулж, байнгын холбоотой ажиллахыг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав.
Сүүлийн жилүүдэд БНХАУ-д цахим хэлбэрээр дотоод, гадаадын компаниудын мөнгийг залилах хэрэг нэмэгджээ. Энэхүү гэмт хэрэгт хятадад ажиллаж, амьдарч буй манай иргэд төдийгүй БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй компаниуд өртөх болжээ. Залилан хийхдээ цахим хэлбэрээр бараа бүтээгдэхүүн борлуулдаг компаниудын сүлжээ рүү халдаж, дансны дугаарыг өөрчлөх замаар мөнгийг нь авдаг байна. Мөн залилагч этгээд цагдаагийн болон банкны ажилтны нэрийг барьж, утасаар ярин “шилжүүлэгт алдаа гарсан” хэмээн иргэн, аж ахуйн нэгжийн дансны мэдээллийг авдаг байна.
Ч.Ариунболд